Австрали улсын батлан хамгаалахын атташег хүлээн авч уулзав
Австрали улсаас Монгол Улсыг хавсран суух Батлан хамгаалахын атташе, Тэнгисийн цэргийн ахмад Ваан Риксон манай улсад ажлын айлчлал хийж байна.
Мэдээллийн алба

Австрали улсаас Монгол Улсыг хавсран суух Батлан хамгаалахын атташе, Тэнгисийн цэргийн ахмад Ваан Риксон манай улсад ажлын айлчлал хийж байна. Түүнийг өнөөдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам болон ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат нар тус, тус хүлээн авч уулзлаа.
Манай хоёр улсын дипломат харилцаа 1972 оноос эхтэй бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа нь батлан хамгаалах, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж байгаа юм. Манай улсад жил бүр зохион байгуулагддаг "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуульд Австрали улс нь цэргийн алба хаагчдаа 2008 оноос хойш тогтмол оролцуулж байгаад БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан талархал илэрхийлж байв.


















