Австрали, Япон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Есдүгээр сард бүрэн эрхээ хүлээн авсан Австралийн шинэ ерөнхий сайд Малкольм Тернбулл Японд айлчилж, тус улсын ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа. Талууд Япон, Австралийн харилцаа
Мэдээллийн алба

Есдүгээр сард бүрэн эрхээ хүлээн авсан Австралийн шинэ ерөнхий сайд Малкольм Тернбулл Японд айлчилж, тус улсын ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа. Талууд Япон, Австралийн харилцаа Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэйг онцлон, энэ хүрээнд АНУ-тай хамтран, батлан хамгаалах салбарт гурван талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн бүс нутгийн орнууд газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгист, хиймэл арал байгуулах ажлаа зогсоохыг Хятад улсад уриалах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Мөн Япон улс Антрактидын бүсэд халим агнах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад сэтгэл дундуур байна гэдгээ Австралийн ерөнхий сайд илэрхийлсэн байна.
Өнгөрсөн онд Олон улсын шүүх Япон улсыг шинжлэх ухааны бус зориулалтаар халим агнаж байна гэж дүгнэн, тус улсын Антрактидад халим агнах эрхийг хассан. Гэвч энэ шийдвэрийг үл харгалзан Япон энэ сараас халим агнуурын ажиллагаагаа сэргээснийг олон улс орон зэмлэн буруушааж байгаа юм.


















