Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралид хүхрийн хүчил тээвэрлэсэн галт тэрэг осолджээ

Австралид 200 мянган литр хүхрийн хүчил тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замаасаа гарч, осолджээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралид хүхрийн хүчил тээвэрлэсэн галт тэрэг осолджээ
Австралид хүхрийн хүчил тээвэрлэсэн галт тэрэг осолджээ. Зураг: МҮОНРТ

Австралид 200 мянган литр хүхрийн хүчил тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замаасаа гарч, осолджээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Орон нутгийн цагаар өчигдөр өглөө 10 цагийн орчимд Квинсленд мужийн хойд хэсэгт орших Жулия Крик хотоос 20 км зайд энэ осол болсон байна. Галт тэрэгний машинист хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн талаар Квинсленд мужийн цагдаагийн газраас мэдээллээ.

Орон нутгийн эрх баригчид галт тэрэг осолдсон бүс нутагт нэн даруй онц байдал зарлан, 2 км газарт хөл хорио тогтоогоод байна. 26 чингэлэг бүхий тус ачааны галт тэрэг осолдсон бүс нутагт үер буусан нь албаныхныг хүрч очиход саад болж байжээ. Галт тэргэнд тээвэрлэж явсан хүхрийн хүчил хүний арьсанд хүрсэн нөхцөлд ноцтой түлэгдэл үүсгэдэг, идэмхий чанар өндөртэй бодис. Тус галт тэрэгнээс хэдий хэмжээний хүчил асгарсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хуваалцах