Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралид коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ

Австрали улсын Виктория мужид коронавирусний халдварын мутацлагдсан "Дэлта" нэртэй шинэ хувилбар бүртгэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралид коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ
Австралид коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Австрали улсын Виктория мужид коронавирусний халдварын мутацлагдсан "Дэлта" нэртэй шинэ хувилбар бүртгэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлж байна. Бүс нутгийн эрх баригчдын мэдээлж байгаагаар энэ шинэ хувилбар Энэтхэгийн хувилбараас илүү халдварлах эрсдэлтэй гэсэн байна.

Тиймээс мужийн эрх баригчид энэ шинэ хувилбарын халдвар улам дэгдэхээс болгоомжилж байна. Дэлта шинэ хувилбар зэргэлдээх мужийн аялал жуулалчлалын газраар зочлоод ирсэн нэг гэр бүлийн хоёр гишүүнээс илэрчээ. Одоогоор тус улсын Эрүүл мэндийн салбар халдварын тархалт, тархвар судлал дээр ажиллаж байгаа юм.

Хуваалцах