Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Австралид Монголын калиграфийн уран бүтээлүүдийг багтаасан үзэсгэлэн гарчээ

Австралийн Аделэйд хотод байрлах Өмнөд Австралийн Урлагийн галерейд “Бийр ба Бэх” Азийн орчин үеийн калиграфийн үзэсгэлэн энэ сарын зургааны өдөр нээгдлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралид Монголын калиграфийн уран бүтээлүүдийг багтаасан үзэсгэлэн гарчээ
Австралид Монголын калиграфийн уран бүтээлүүдийг багтаасан үзэсгэлэн гарчээ. Зураг: МҮОНРТ

Австралийн Аделэйд хотод байрлах Өмнөд Австралийн Урлагийн галерейд “Бийр ба Бэх” Азийн орчин үеийн калиграфийн үзэсгэлэн энэ сарын зургааны өдөр нээгдлээ.

Тус үзэсгэлэнд Монгол, Япон, Хятадын уран бүтээлчдийн шилдэг уран бүтээлүүд тус бүр оролцож байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр калиграф уран бүтээлч Б.Одонтуяа Монголын калиграфийн онцлогийг танилцуулсан сургалтыг зохион байгуулж, оролцсон хүмүүст нэрийг нь бичиж дурсгасан байна.

Түүнчлэн үзэсгэлэнд Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Б.Одонтуяа зэрэг манай уран бүтээлчдийн “Морин дээрх Монгол бөөгийн ёс”, “Тэнгэр, нүүдэлчин, газар”, “Монгол бахархал”, “Уудам”, “Мөнх тэнгэрийн дор” зэрэг уран бүтээлүүд тус тус тавигджээ. 2015 оны гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн нээлтийг 150 гаруй австраличууд үзэж сонирхов.

Аделэйд хотноо жил бүр уламжлал болгон явагддаг “OZ Asia” фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн нь “976” Монголын урлагийн галерей, Аделэйдийн Их сургууль болон Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа ажээ.

Хуваалцах