Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралид нэг дор олон хүн цуглахыг хориглов

Лхагва гарагт тус улсын Ерөнхий сайд Скот Моррисон Австрали улсын хэмжээнд био аюулгүй байдлын үүднээс хойшлуулшгүй онц нөхцөл байдал зарлалаа

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралид нэг дор олон хүн цуглахыг хориглов
Австралид нэг дор олон хүн цуглахыг хориглов. Зураг: МҮОНРТ

Австрали улс шаардлагагүйгээр олон хүн нэг дор цуглахыг хориглоод байна. Лхагва гарагт тус улсын Ерөнхий сайд Скот Моррисон Австрали улсын хэмжээнд био аюулгүй байдлын үүднээс хойшлуулшгүй онц нөхцөл байдал зарлалаа. Ингэхдээ гадаадад аялах, шаардлагагүйгээр 100-гаас олон хүн цуглахыг хориглоод байна.

Гэхдээ сургуулиуд, нийтийн тээврийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн талбай зэргийг нээлттэй хэвээр үлдээж байгаа юм байна. Австралид өнгөрөгч долоо хоногт шинэ коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна.

Хуваалцах