Австралийн боловсролын үзэсгэлэн яармаг болно
Өнөөдөр “Блю скай” цамхагийн Топаз танхимд “Автралийн боловсролын үзэсгэлэн яармаг 2013” нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

Өнөөдөр “Блю скай” цамхагийн Топаз танхимд “Автралийн боловсролын үзэсгэлэн яармаг 2013” нээлтээ хийнэ.
Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр Австралийн 17 их дээд сургуулийн төлөөлөл биечлэн ирж, сургуулийхаа талаар танилцуулах аж. Мөн энэ үеэр англи хэлний бэлтгэлийн болон мэргэжлийн сургалтаас эхлээд их, дээд сургуулиуд өөрсдийн мэдээллээ өгөх юм байна.
Австрали улсын боловсролын чанараараа дэлхийд дээгүүр бичигддэг бөгөөд уул уурхай чиглэлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг.


















