Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралийн эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад илрүүлжээ

Нью-Йоркийн Эмпайр-Стейт-Билдинг цамхагаас ч өндөр энэ тасархай хад 2600 км үргэлжлэх 29 мянга гаруй шүрэн хад бүхий Австралийн Их шүрэн далангийн төгсгөлд байсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад илрүүлжээ
Австралийн эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Австралийн эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад нээж илрүүлсэн байна. Нью-Йоркийн Эмпайр-Стейт-Билдинг цамхагаас ч өндөр энэ тасархай хад 2600 км үргэлжлэх 29 мянга гаруй шүрэн хад бүхий Австралийн Их шүрэн далангийн төгсгөлд байсан байна.

Судлаачид тус улсын зүүн хойд үзүүрийн Кейп Иорк хойгоос 130 км-ийн зайтай орших энэ шүрэн хадыг далайн 3D зураглал хийх 12 сарын судалгааны үеэр олж тогтоожээ.

Уг шүрэн хадны хормой хэсэг 1.5 км өргөн, далайн гадаргаас 40 гүн хүртэл 500 метр өссөн байсан гэж Жэймс-Күүкийн их сургуулийн шүрэн хадны судалгааны “Арк” төвийн эрдэмтэн Том Брижийн ярьсан байна. Хэвлэлүүдийн бичиж байгаагаар энэ нь сүүлийн 120 гаруй жилийн түүхэн дэх анхны шүрэн хадны олдвор гэж байна.

Хуваалцах