Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралийн Ерөнхий сайд ойн түймрийг унтраахад олон сар шаардлагатайг анхаарууллаа

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон тус улсад дэгдээд байгаа уршигт ойн түймэртэй тэмцэхэд олон сар шаардагдаж мэдэхээр байгааг мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн Ерөнхий сайд ойн түймрийг унтраахад олон сар шаардлагатайг анхаарууллаа
Австралийн Ерөнхий сайд ойн түймрийг унтраахад олон сар шаардлагатайг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон тус улсад дэгдээд байгаа уршигт ойн түймэртэй тэмцэхэд олон сар шаардагдаж мэдэхээр байгааг мэдэгдлээ. Тэрбээр мөн байгалийн энэ гамшгаас болж хохирсон фермерүүд, жижиг үйлдвэрлэгчдэд нөхөн төлбөр болгож, долоон мянган австрали доллар буюу 52 мянган ам.доллар олгохоор болсныг зарлалаа.

Тэрбээр "Богино хугацаанд цаг агаарын таатай нөхцөл бүрдээд байгаа ч би хэвлэлийн бага хурлаасаа өмнө цаг уурын товчооноос дунд хугацаанд буюу ирэх дөрөвдүгээр сарын эцэс хүртэл Австралид цаг агаар хэт халж, хуурайшилт ихтэй байна гэсэн урьдчилсан мэдээллийг аваад байна. Ойрын хугацаанд хэдэн долоо хоногийн дараа нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болох ч бид сэргээн босгох тодорхой төлөвлөгөөнүүдийг гарган ажиллаж байна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр мэргэжилтнүүд түймэртэй тэмцэж бүрэн унтраахад олон сар шаардлагатайг анхааруулсныг ч энд хэлэх нь зүйтэй" гэжээ.

Хуваалцах