Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Австралийн их дуулга

109 дэх удаагийн Австралийн их дуулгаар өнгөрсөн онд найм дахь Австралийн их дуулгад түрүүлсэн Новак Жокович аваргаа хамгаалан тоглох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн их дуулга
Австралийн их дуулга. Зураг: МҮОНРТ

Цар тахал гарснаас хойш зохиогдож буй талбайн теннисний гурав дахь их дуулга ирэх хоёрдугаар сарын 8-21-ны хооронд Мельбурн хотноо эхэлнэ.

109 дэх удаагийн Австралийн их дуулгаар өнгөрсөн онд найм дахь Австралийн их дуулгад түрүүлсэн Новак Жокович аваргаа хамгаалан тоглох юм.

Харин түүний гол өрсөлдөгч Рожер Федерер өвдөгний бэртлийн улмаас анх удаа Австралийн их дуулгыг өнжихөөр болсон. Мөн өнгөрсөн оны АНУ-ын их дуулгаас анхны түрүүгээ авч, Австралийн их дуулгын финалд Жоковичид хожигдсон Австрийн Доминик Тим даагаа нэхэх болно.

Хуваалцах