Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралийн холбооны улсад 21 жилийн дараа айлчиллаа

Түүнчлэн сайд Австралийн Үндэсний Их сургуульд илтгэл тавьсан. Австралийн холбооны улсад 21 жилийн дараа хийгдэж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал амжилттай өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн холбооны улсад 21 жилийн дараа айлчиллаа
Австралийн холбооны улсад 21 жилийн дараа айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 16-20-ны өдрүүдэд Австралийн Холбооны улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд парламентийн гишүүд болон бизнесийн төлөөлөл дагалдаж улс төр, эдийн засаг, нийгмийн олон чиглэлээр хоёр улсын харилцааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Айлчлалын хүрээнд сургалтын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх, Монгол-Австралийн бизнес зөвлөл байгуулах ажлууд хэрэгжиж мөн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Түүнчлэн сайд Австралийн Үндэсний Их сургуульд илтгэл тавьсан.Австралийн холбооны улсад 21 жилийн дараа хийгдэж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал амжилттай өндөрлөлөө.

Хуваалцах