Австралийн нисэх онгоцны буудлуудад урт дараалал үүсээд байна
Аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг авсантай холбоотойгоор Австралийн нисэх онгоцны буудлуудад урт дараалал үүсээд байгаа юм байна.
Мэдээллийн алба

Аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг авсантай холбоотойгоор Австралийн нисэх онгоцны буудлуудад урт дараалал үүсээд байгаа юм байна. Сиднейн олон улсын нисэх онгоцны буудалд хүмүүс гадаа гудамжинд дугаарлахдаа хүрчээ.
Нийслэл хотын төдийгүй орон нутгийн бусад нисэх онгоцны буудлуудад ч харуул хамгаалалтыг чангатгаад байгаа нь иргэний агаарын тээврийн онгоц террорист халдлагын бай болох нь гэсэн мэдээлэлтэй холботой гэнэ. Холбооны цагдаагийн газар, терроризмтэй тэмцэх болон нууц албадтай хамтран халдлага үйлдэхээр террористуудын төлөвлөгөөг таслан зогсоож чадсан юм.



















