Австралийн сайн дурын ажилтныг урьж ажиллуулах боломжийн талаар санал солилцлоо
Австралийн Засгийн газрын санхүүжилттэй “Scope Global” олон улсын байгууллагын Зүүн Азийн бүс нутаг хариуцсан захирал Ноён Паул Женкинс Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбаттай уулзжээ.
Мэдээллийн алба

Австралийн Засгийн газрын санхүүжилттэй “Scope Global” олон улсын байгууллагын Зүүн Азийн бүс нутаг хариуцсан захирал Ноён Паул Женкинс Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбаттай уулзжээ. Тус уулзалтаар Австралийн сайн дурын ажилтныг ирэх онд Гаалийн Ерөнхий Газарт ажиллуулан, гаалийн байцаагч нарыг төрөл бүрийн чиглэлээр мэргэшүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон байна. Гаалийн Ерөнхий Газар нь сургалт авах чиглэлээ тодорхойлон тус байгууллагад хүргүүлсэн байна. Тус санал дэмжлэг авсан нөхцөлд ирэх оны гуравдугаар сараас эхлэн "Манлайлагч", "Багаар ажиллах чадвар", "Өөрчлөлтийн менежмент", "Зөрчлийн менежмент" зэрэг сэдвүүдээс гадна мэргэжлийн англи хэлний сургалт авч, гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулах болно Хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.


















