Австралийн сэтгүүлчид Хятадын нутгийг орхин гарлаа
Эй би Си болон Австралиан Файнэншл Ревью сонины удирдлага Бээжин, Шанхай дахь сэтгүүлчдээ шуурхай эгүүлэн татаад байна. Хятадын аюулгүй байдлын яамны ажилтнууд
Мэдээллийн алба

Эй би Си болон Австралиан Файнэншл Ревью сонины удирдлага Бээжин, Шанхай дахь сэтгүүлчдээ шуурхай эгүүлэн татаад байна. Хятадын аюулгүй байдлын яамны ажилтнууд тэднийг саатуулж, СиЖиТи Эн телесувгийн ажилтан, Австралийн иргэн ЧэнЛэйг баривчилсантай холбоотой асуудлаар мэдүүлэг авсан байна. Үүний дараа Австралийн сэтгүүлчид шууд нутаг буцах онгоцондоо суужээ.
БНХАУ дахь Австралийн элчин сайдын яамны ажилтнууд Эй Би Си болон эдийн засгийн сонины удирдлагуудад Хятадын цагдаа нар тэдний сэтгүүлчдийг сонирхож эхлээд байгаа учир нутаг буцаа хэмээн анхааруулж байсан юм байна. Австралийн 2 сэтгүүлч эх орон руугаа буцахын өмнө Бээжин Шанхай дахь дипломат төлөөлөгчийн газарт хэд хоног байрлаж байжээ.

Харин дипломат төлөөлөгч байлцуулсан байцаалтын дараа сэтгүүлчдийн нутаг буцахыг нь зөвшөөрсөн байна. Ийнхүү Хятадад албан ёсны зөвшөөрөлтэй, Австралийн нэг ч сэтгүүлч сурвалжлагч үлдээгүй аж. Австралийн гадаад хэргийн сайд МарисПейн тус улс Хятадад саатуулагдсан иргэд, түүний дотор сэтгүүлч ЧэнЛэйд консулын дэмжлэг тусламж үзүүлж байгааг энэ хооронд мэдэгдсэн байна.


















