Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж цар тахлын хязгаарлалтаа сулруулж байна

цар тахлын хязгаарлалтуудыг сулруулж, оюутан сурагчид хичээлдээ эргэн орж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж цар тахлын хязгаарлалтаа сулруулж байна
Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж цар тахлын хязгаарлалтаа сулруулж байна. Зураг: МҮОНРТ

Австралийн хамгийн олон хүн амтай Шинэ Өмнөд Уэльс мужийн иргэдийн 80 хувь нь коронавирусний вакцины бүрэн тунд хамрагджээ. Ингэснээр тус мужийн захиргаа даваа гарагаас эхлэн цар тахлын хязгаарлалтуудыг сулруулж, оюутан сурагчид хичээлдээ эргэн орж байна.

Тус мужийн захирагч өнөөдөр өглөө хүүгээ сургуульд нь хүргэн өгч, сургуулийн багш нарт “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсанд нь талархлаа илэрхийлжээ. Түүний мэдээлснээр одоогийн байдлаар Шинэ Өмнөд Уэльс мужийн 8.1 сая гаруй хүн амын 90 хувь нь коронавирусний вакцины эхний тунд хамрагдсан байна.

Тус мужид сүүлийн 24 цагт “Ковид-19” цар тахлын дотоодод авсан халдварын 265 тохиолдол, нас барсан 5 тохиолдол шинээр бүртгэгджээ. Хөрш зэргэлдээ Виктория мужид дотоодод дамжсан халдварын 1903 шинэ тохиолдол, нас барсан 7 тохиолдол бүртгэгджээ. Виктория мужийн захирагч мужийн хүн амын 70 хувь нь коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагдсан тухай мэдээлсэн байна. Виктория мужид ням гарагт 69825 хүнээс коронавирусний шинжилгээ авч, 32405 хүн коронавирусний эсрэг вакцин хийлгэжээ. Одоогоор тус мужид халдварын 22327 идэвхтэй тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна.

Харин Австралийн нийслэл хотын нутаг дэвсгэрт сүүлийн 24 цагт дотоодод дамжсан халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Хуваалцах