Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Австралийн “The Voice” шоуны оролцогч Г.Бөхчулуун лайв тоглолт хийнэ

Энэ хугацаанд “Ая”, “Eguus” гэсэн нэртэй хоёр хамтлаг байгуулжээ. Мөн Австралийн хөгжмийн компаниудтай гэрээ байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжмийн хичээл зааж, тоглолт хийдэг гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн “The Voice” шоуны оролцогч Г.Бөхчулуун лайв тоглолт хийнэ
Австралийн “The Voice” шоуны оролцогч Г.Бөхчулуун лайв тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Австралийн “The Voice” шоунд урилгаар оролцсон Г.Бөхчулуун фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэ сарын 9-нд лайв тоглолт хийхээр болжээ. Тус тоглолт нь Австралийн цагаар 17.00 цагт эхлэх аж.

Тэрбээр хэл сурах зорилгоор Австрали Улсыг зорьсон бөгөөд өдгөө тус улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил болжээ.

Энэ хугацаанд “Ая”, “Eguus” гэсэн нэртэй хоёр хамтлаг байгуулжээ. Мөн Австралийн хөгжмийн компаниудтай гэрээ байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжмийн хичээл зааж, тоглолт хийдэг гэнэ.

Тэрбээр 1995 онд Хөгжим бүжгийн коллеж (Монгол Улсын консерватори)-д элсэн орж, 2007 онд төгсчээ. Түүнчлэн 2004-2009 онд Ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлага дор суралцаж, Монгол Улсын Морин хуурын чуулгад дагалдан хуурчаар ажилласан байна.

Г.Бөхчулуун “The Voice” шоуны халз тулааны шатанд Жонни Мануэлтэй өрсөлдөхдөө алдарт "Earth Song" дууг сонгосон ч харамсалтай нь хасагдсан юм.

Хуваалцах