Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Австралийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Австрали Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Лантри-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Австралийн Гадаад хэргийн сайд хатагт

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Австралийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Л.Болд Австрали Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Лантри-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Австралийн Гадаад хэргийн сайд хатагтай Жули Бишоп манай Гадаад харилцааны сайдын айлчлалд ач холбогдол өгч байгааг Австралийн тал дахин нотлосон юм.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооорондын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин тэлж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааг өргөтгөсөн түншлэлийн зарчмаар цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа талууд мэдэгдлээ.

Монгол Улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед Австрали улсын туршлагаас суралцах, түүнчлэн тус улсын албан ёсны тусламж манай улсын хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлолоо.

Хуваалцах