Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралийн төмрийн хүдрийн олборлолт буурчээ

Австрали энэ оны эцэс гэхэд 278-288 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилт тавиад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн төмрийн хүдрийн олборлолт буурчээ
Австралийн төмрийн хүдрийн олборлолт буурчээ. Зураг: МҮОНРТ

Австрали улсын төмрийн хүдэр олборлолт энэ оны III улирлын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс буурчээ. Тус улс энэ оны III улиралд 70.6 сая гаруй тонн төмрийн хүдэр олборлосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс таван хувиар буурсан үзүүлэлт юм. Австрали улсад төмрийн хүдрийн олборлолт буурсан нь хөл хорионы үед ажиллах хүчний тоо буурсантай холбоотой.

Австрали улсад өнгөрсөн 6 дугаар сард коронавирусний дельта хувилбар дэгдсэн. Дельта хувилбарын тархалтаас сэргийлэн дөрвөн сар хатуу хөл хорио тогтоосон нь төмрийн хүдрийн олборлолт буурах гол шалтгаан болсон юм.

Түүнчлэн Австрали энэ оны эцэс гэхэд 278-288 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилт тавиад байна.

Хуваалцах