Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралийн зарим муж үерийн аюулд нэрвэгдээд байна

Сүүлийн өдрүүдэд Австралийн нийслэлийн бүс нутаг, Шинэ Өмнөд Уэльс, Күинсланд мужуудаар их хэмжээний хур тунадас орж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн зарим муж үерийн аюулд нэрвэгдээд байна
Австралийн зарим муж үерийн аюулд нэрвэгдээд байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд Австралийн нийслэлийн бүс нутаг, Шинэ Өмнөд Уэльс, Күинсланд мужуудаар их хэмжээний хур тунадас орж, үер усны аюул нүүрлээд буй тухай мэдээлж байна. Тухайлбал, Шинэ Өмнөд Уэльс мужид үерийн аюулд нэрвэгдээд буй хот, суурин газруудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх хэмжээнд хүрээд байна.

Ойрын өдрүүдэд хур тунадас үргэлжлэн орох төлөвтэйг Австралийн цаг уурын хүрээлэнгээс анхааруулсаар байна. Иймээс Австралид, ялангуяа дээрх мужуудад амьдарч буй монгол иргэд та бүхнийг анхаарал сэрэмжтэй байж, суугаа муж, хотын захиргаанаас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.

Австрали дахь Монгол Улсын ЭСЯ

Хуваалцах