Австралийн засгийн газар аялал жуулчлалаа сэргээнэ
Хоёр жил орчмын дараа ийнхүү жуулчдаа дахин хүлээн авсан Австрали улс аялал жуулчлалаа хөгжүүлэх арга хэмжээнүүд авна гэлээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Австралийн засгийн газар цар тахлын эсрэг хоригдлуудаа цуцалсан тухай мэдээлсэн. Тэгвэл өчигдрөөс эхлэн тус улсад ирэх жуулчдын цуваа тасрахгүй үргэлжилж байна.
Вакцин хийлгэсэн жуулчдыг тус улсын иргэд Сиднейн нисэх онгоцны буудал дээр, коала баавгайн дүр бүхий чихмэл тоглоом, Австраличуудын дуртай "Тимтамс" шоколадтай жигнэмгээ дэлгэж угтан авсан байна. Энэ нь хоёр жил шахам хаалттай байсан аялал жуулчлал салбар сэргэж байгаад баярласан хүмүүс үйлдэл юм гэж аялал жуулчлалын байгууллагууд үзэж байгаа аж.
Австралийн аялал жуулчлалын ерөнхий захирал, ФиллипаХаррисон хэлэхдээ, "аялал жуулчдын салбарыг цар тахлаас өмнөх үеийнх шиг түвшинд хүргэхэд ихээхэн хугацаа зарцуулна. Гэхдээ, эхлэл тавигдаад жуулчдаа тосон авч байгаа нь өөрөө гайхалтай үйл явдал болж байна. Энэ салбарынхан хоёр жил маш хүнд байлаа, аялал жуулчлалын салбарынхан биднээс гаднын жуулчдаа авчрахыг олон удаа хүссэн. Манай салбарынхны хүсэн хүлээсэн үе ирлээ" гэж онцолжээ.
Харин Сиднейн нисэх онгоцны буудалд жуулчдыг хүлээж авахаар ирсэн Австралийн худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд Дан Техан хэлэхдээ, "Засгийн газар аялал жуулчлалын салбар эргээд хүчтэй сэргэлт хийнэ гэж найдаж байна. Бид энэ салбарыг сэргээх олон ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлэх болно" гэж мэдэгдлээ.
Мөн Мельбурн, Брисбэн нисэх онгоцны буудлууд даваа гарагт жуулчдыг угтан авах бэлтгэл ажилдаа хэдийн ороод байна.


















