Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австралийн Засгийн газар "COVID-19" халдварын нөлөөллийг багасгах зорилгоор дэмжлэг үзүүлнэ

Австрали улсын Засгийн газар шинэ коронавирусний нөлөөллийг багасгах зорилгоор 11.4 тэрбум ам.доллартай тэнцэх эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн Засгийн газар "COVID-19" халдварын нөлөөллийг багасгах зорилгоор дэмжлэг үзүүлнэ
Австралийн Засгийн газар "COVID-19" халдварын нөлөөллийг багасгах зорилгоор дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Австрали улсын Засгийн газар шинэ коронавирусний нөлөөллийг багасгах зорилгоор 11.4 тэрбум ам.доллартай тэнцэх эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ. 2008 оны хямралаас хойших анхны том хэмжээний санхүүгийн энэ дэмжлэг шинэ төрлийн коронавирусний дэгдэлтээс үүдэлтэй эдийн засгийн нөлөөллийг багасгаж, уналтаас сэргийлнэ гэж үзэж албаныхан үзэж байна.

Одоогоор тус улсад 120 гаруй хүн вирустэй гэж тогтоогдоод байгаа ч, Австралийн эдийн засагт оны хоёрдугаар хагаст уналт, огсонги байдал үүснэ гэж таамаглаж байна. Дэмжлэгийг дагалдан болон түр ажилчдын цалин хөлс, халамж авдаг хүмүүст ойн байдлын үеийн хангамж олгох, жижиг бизнес эрхлэгчдийн түрээсийн төлбөрт нөхөн олговор олгох зэрэгт зарцуулна гэдгийг Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.

Хуваалцах