Австри дахь Оросын хийн нийлүүлэлтийг өнөөдрөөс сэргээнэ
Оросын хийг Италиар дамжуулан Австри улсад нийлүүлэх нийлүүлэлт тасалдсан нь хий хуваарилах станцад болсон дэлбэрэлттэй холбоотойг мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
Мэдээллийн алба

Оросын хийг Италиар дамжуулан Австри улсад нийлүүлэх нийлүүлэлт тасалдсан нь хий хуваарилах станцад болсон дэлбэрэлттэй холбоотойг мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Гэхдээ Оросоос Итали руу дамжуулдаг хийн хоолойд гэмтэл учраагүй учир нийлүүлэлтийг удахгүй сэргээхээр төлөвлөж байгаагаа Италийн "Снам" компанийнхан мэдэгдлээ.
Мөн өнөөдрөөс Австрийн Баумгартен ан дер Марх хотын ойролцоох хий хуваарилах терминалаар дамжуулж, Унгар, Германд Оросын хий нийлүүлэх ажиллагааг сэргээхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Харин хийн хуваарилалтын станцад гарсан дэлбэрэлтийн тухайд тодорхой шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Гэхдээ нөхцөл байдлаас дүгнэхэд техникийн гэмтлээс үүдэлтэй дэлбэрэлт гэж урьдчилсан байдлаар тодорхойлж байгаа юм. Хий хуваарилах энэ станц нь Австрийн газрын тос хийн ОМВ компанийнх юм. Энэ станцад өчигдөр болсон дэлбэрэлтийн уршгаар нэг хүн амиа алдаж 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.


















