Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австри ОХУ болон өрнөдийн хооронд зуучлахад бэлэн гэдгээ мэдэгдэв

Австрийн засгийн газар хэрвээ талууд хүсвэл ОХУ болон Өрнөдийн хооронд үүссэн Скрипалын хэрэгтэй холбоотой маргаанд зуучлагчаар оролцоход бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австри ОХУ болон өрнөдийн хооронд зуучлахад бэлэн гэдгээ мэдэгдэв
Австри ОХУ болон өрнөдийн хооронд зуучлахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Австрийн Засгийн газар хэрвээ талууд хүсвэл ОХУ болон Өрнөдийн хооронд үүссэн Скрипалын хэрэгтэй холбоотой маргаанд зуучлагчаар оролцоход бэлэн байгаагаа мэдэгдлээ. Австрийн Засгийн газар Их Британийн байр суурийг дэмжсэн Өрнөдийн орнуудын Оросын эсрэг дипломат шахалтад нэгдээгүй, харин ч ОХУ-тай яриа хэлэлцээ хийх сувгийг хаахгүйгээр, төвийг сахисан бодлогынхоо дагуу ажиллах нь чухал гэж мэдэгдсэн юм.

Австрийн Канцлер Себастьян Курц ирэх 6 дугаар сарын 13-нд Их Британийн ерөнхий сайд ТерезаМэй-тэй уулзахаар Лондонд айлчлах юм байна. Энэ айлчлалын үеэр Авсрийн зуучлах дипломат ажиллагааг эхлүүлэх боломж нээгдэх болов уу гэж Австрийн дипломат эх сурвалж мэдээлжээ.

Энэ 7 хоногийн эхээр Европын холбооны гишүүн 17 улс Их Британийн Засгийн газартай Скрипалын хэрэг дээр санал нэг байгаагаа илэрхийлж, ОХУ-ын дипломат төлөөлөгчдийг эх орноосоо гаргах шийдвэрийг гаргасан ч тэдгээрээс Австри, Болгар зэрэг орнууд энэ байр суурьтай нэгдээгүй юм. Одоогийн байдлаар Сергей Скрипалын хэрэгтэй холбоотой бий болсон дипломат маргаанд зуучлуулах талаар Орос болон Өрнөдийн аль ч тал нь ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.

Хуваалцах