Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австри улс долоодугаар сарын 1-нээс Европын холбоог тэргүүлнэ

Австрийн сайд нарын танхимын гишүүд канцлерынхаа хамтаар Брюссельд очсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австри улс долоодугаар сарын 1-нээс Европын холбоог тэргүүлнэ
Австри улс долоодугаар сарын 1-нээс Европын холбоог тэргүүлнэ. Зураг: МҮОНРТ

Австрийн сайд нарын танхимын гишүүд канцлерынхаа хамтаар Брюссельд очсон байна. Тус улсын канцлер Себастьян Курц энд ирэх долоодугаар сарын 1-нээс Европын Холбоог тэргүүлэх хугацаандаа хийж хэрэгжүүлэх ажлынхаа хөтөлбөрийг танилцуулсан байна.

Австри ирэх зургаан сарын хугацаанд Европын Холбоог тэргүүлэхдээ аюулгүй байдал, цагаачлал, Брексит, нэгдсэн төсвийн асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлж байна.

Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкер Австрийн Засгийн газрын тэргүүн, гишүүдтэй хийсэн уулзалтаа нааштайгаар дүгнэсний зэрэгцээ тус улсад ихээхэн өндөр хариуцлага ирж байгааг сануулсан юм. Австрийн канцлер Курц Европт өмнөд умардынхны хоорондын хурцадмал байдал нэмэгдэж байгааг таслан зогсоогоод зогсохгүй Европын Холбооны дотоодод нягт хамтын ажиллагааг сэргээнэ гэдгээ амласан байна.

Хуваалцах