Австри улс хилийн хяналтаа чангатгахад бэлэн байгаагаа илэрхийллээ
Герман улс Австритай залгаа хилийн хяналтаа чангатгаж байгаагаа зарласны дараа Австри улс ч ийм арга хэмжээ дангаар авахад бэлэн байгаагаа илэрхийлээд байна.
Мэдээллийн алба

Герман улс Австритай залгаа хилийн хяналтаа чангатгаж байгаагаа зарласны дараа Австри улс ч ийм арга хэмжээ дангаар авахад бэлэн байгаагаа илэрхийлээд байна. Австрийн канцлер Себастьян Курц иргэддээ хор учруулах ямар ч гэрээ байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Германы эрх баригчид Австритай залгаа хил дээрээ цагаач дүрвэгсдийн транзит төвүүд барихаар шийдвэрлэсэн. Мөн хууль бус цагаачдыг хил рүүгээ нэвтрүүлэхээсээ өмнө сайтар шалгаж зөрчилтэй тохиолдолд албадан буцаах хүртэл арга хэмжээ авахаар болсон юм. Ингэснээр хууль бус цагаачид Австрийн нутаг дэвсгэр Германы буцаасан цагаач дүрвэгсдийн хөлд дарагдахад хүрнэ гэж Вена үзэж Берлины энэ төлөвлөгөөг аюул хэмээн тодорхойлж байна.
Түүнчлэн Австрийн эрх баригчид Германы талаас хууль бус цагаачдын урсгалыг зогсоох энэ шийдвэрийнхээ талаар тайлбар хийхийг шаардсан байна. Энэ хооронд Газар дундын тэнгист Европын орнуудыг зорьж явсан хууль бус цагаачид олноороо амиа алдсаар байна. Сүүлийн 3 хоногт л гэхэд газар дундын тэнгист 200 гаруй дүрвэгч амиа алдаад байгааг цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагаас мэдээлсэн байна.


















