Австри Унгар-Сербийн хил рүү цэргээ илгээж байна
Австрийн засгийн газар хууль бус цагаачлалтай тэмцэхэд нь туслах зорилгоор Унгарт цэргээ илгээж байна. Австрийн армийн 60 гаруй цэргийг Унгарт одоо алба хааж байгаа цагдаагийн
Мэдээллийн алба

Австрийн засгийн газар хууль бус цагаачлалтай тэмцэхэд нь туслах зорилгоор Унгарт цэргээ илгээж байна. Австрийн армийн 60 гаруй цэргийг Унгарт одоо алба хааж байгаа цагдаагийн 20 офицертоо хүч нэмэгдүүлэх зорилгоор явуулж байгаа аж.
Австрийн батлан хамгаалахын сайд цэргээ үдэж гаргах ёслолын үеэр “Европын холбоо хууль бус цагаачлалын асуудал дээр нэгдмэл байж чадахгүй байна” гэж шүүмжилжээ.
Мөн ирэх 7 хоногт төв Европын орнуудын батлан хамгаалахын сайдуудын уулзалтад оролцох үедээ Европын холбоог өмнөө тулгарсан сорилт бэрхшээлийг даван туулахдаа ямагт нэгдмэл байхыг шаардана гэдгээ ч тэрээр илэрхийлжээ. Австрийн илгээж байгаа эдгээр цэрэг Унгарт 6 сар алба хаах юм.


















