Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австрийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх ням гарагт болно

Австрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх ням гарагт болох гэж байна. Тус улсын иргэд ирэх 6 жилийн туршид улс орноо удирдах хүнийг сонгох гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австрийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх ням гарагт болно
Австрийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх ням гарагт болно. Зураг: МҮОНРТ

Австрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх ням гарагт болох гэж байна. Тус улсын иргэд ирэх 6 жилийн туршид улс орноо удирдах хүнийг сонгох гэж байна. Австрийн ерөнхийлөгчийн сонгуулийн гол нэр дэвшигчид нь Ногоон намын дарга асан Александр Ван дер Беллен, Австрийн эрх чөлөө намын тэргүүн Норберт Хофер юм.

Норберт Хоферын хувьд хэт барууны үзэл баримтлалтай. Үүнтэй холбоотойгоор түүнийг сонгохыг хүсэхгүй байгаа сонгогчид бас олон байна. Ван дер Беллены хувьд Америкт төдийгүй ОХУ-д түүнд таатай ханддаггүй учир олон улсын тавцанд улс орноо төлөөлж чадахгүй гэж эсэргүүцэгчид нь үдэш юм. Ер нь бол сүүлийн үед улс орнуудад болж байгаа сонгууль, бүх нийтийн санал хураалтаас харахад дэлхий нийт, тэр дундаа Европчууд баруун руу хэлбийх болсон.

Гэхдээ Европын хамгийн амьдрах таатай, хөгжиж цэцэглэсэн Австри улс хилийн чанадын иймэрхүү нөлөөнд автах уу гэдгийг энэ ням гарагт болох сонгууль батлан харуулахаар байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Австрийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн 2 дахь шатны санал хураалт өнгөрсөн 5 дугаар сарын 22 ны өдөр болсон юм. Энэ сонгуулийн дүнгээр Ван Дер Беллен 30 мянган хүний саналаар л ялалт байгуулсанд тооцогдож байсан юм.

Гэвч Хоферийг дэмжигчид сонгуулийн дүнг хүчингүй болгохын тулд саналын хуудсыг тоолох явцад их хэмжээний алдаа зөрчил гарсан хэмээн үндсэн хуулийн шүүхэд хүртэл хандсан юм. Харин тус улсын үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр ирэх сарын 4 ны өдөр ахин санал хураалт явуулахаар болсон нь энэ юм. Австрийн Ерөнхийлөгч нь бэлэгдлийнх байдаг ч хэт барууны нэр дэвшигч ялалт байгуулчихвал парламентыг хугацаанаас нь өмнө татан буулгаж ээлжит бус сонгуулийг нь зарлаж магадгүй гэдэг болгоомжлол орон нутгийн улс төрийн элитүүдэд байгаа юм байна.

Хуваалцах