Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австрийн цагдаа нар террорист байж болзошгүй хоёр дүрвэгчийг баривчлав

Австрийн цагдаа нар Парисын халдлагатай холбоотой байж магадгүй гэж сэжиглэн, Зальцбург хот дахь дүрвэгчдийн түр байрнаас хоёр этгээдийг баривчилжээ. Эдгээр сэжигтний нэр, иргэний харьяаллыг одоогоор

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австрийн цагдаа нар террорист байж болзошгүй хоёр дүрвэгчийг баривчлав
Австрийн цагдаа нар террорист байж болзошгүй хоёр дүрвэгчийг баривчлав. Зураг: МҮОНРТ

Австрийн цагдаа нар Парисын халдлагатай холбоотой байж магадгүй гэж сэжиглэн, Зальцбург хот дахь дүрвэгчдийн түр байрнаас хоёр этгээдийг баривчилжээ. Эдгээр сэжигтний нэр, иргэний харьяаллыг одоогоор нууцалж, зөвхөн Ойрхи Дорнодоос очсон гэх мэдээллийг өгч байна. Гэхдээ албан бус эх сурвалжийн мэдээгээр сэжигтнүүд Алжир болон Пакистан гаралтай Францын иргэд байж магадгүй байгаа юм.

Сэжигтнүүдийг Францын тагнуулын мэдээлэлд үндэслэн баривчилсан байна. Эдгээр этгээд Сирийн иргэний хуурамч бичиг баримт бүрдүүлж, улмаар өнгөрсөн 10 дугаар сард дүрвэгчдийн цуваанд нийлж, Грекээр дамжин Шенгений хилд нэвтэрсэн гэдгийг цагдаа нар тогтоожээ. 11 дүгээр сард Парисын халдлагыг үйлдэж, 130-аад хүний аминд хүрсэн этгээдүүд мөн энэ аргаар Европын холбоонд хүрч очсон юм. Иймээс сая баривчлагдсан сэжигтнүүд Парисын халдлагыг зохион байгуулахад оролцсон, эсвэл Европт дахин террорист халдлага үйлдэхээр төлөвлөсөн эсэхийг Франц, Австрийн холбогдох албаныхан хамтран шалгаж буй юм байна.

Хуваалцах