Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто буудлын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ

Замын-Үүд суманд баригдаж буй зорчигч тээврийн авто буудлын барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас царцсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто буудлын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ
Авто буудлын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Замын-Үүд суманд баригдаж буй зорчигч тээврийн авто буудлын барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас царцсан байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар судлан танилцуулж, барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзонд үүрэг болголоо.

Энэхүү авто буудлын барилга 50х43.2 м.кв хэмжээтэй, нийт 7430 м.кв талбайтай, зоорьтой 3 давхар, гаалийн агуулахын барилга 1530 м.кв, өндөрлөсөн тавцан, гадна зам талбай, явган хүний зам, ногоон байгууламжтай. Хоногт 4,500 зорчигчдод үйлчлэх ба тэдгээрийн 450 тн ачаанд боловсруулалт хийх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн юм. Мөн Зоорь ба 1 давхартаа зорчигчдын ачаа тээш хадгалах гаалийн баталгаат агуулах, автотээврээр болон төмөр замаар тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх, ачаа тээш бүртгэх нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, жолооч нарын амралтын өрөөтэй байх юм.

Мөн даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж, авто зам эвдэж байгаа асуудалд хатуу хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд санууллаа.

Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах