Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр алба хаагчдын ажлын ачаалал буурчээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр иргэдийн дуудлага, мэдээлэлд очих хурд сайжирч, алба хаагчдын ажлын ачаалал буурсан байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр  алба хаагчдын ажлын ачаалал буурчээ
Авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр алба хаагчдын ажлын ачаалал буурчээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр иргэдийн дуудлага, мэдээлэлд очих хурд сайжирч, алба хаагчдын ажлын ачаалал буурсан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт авто эргүүлийн чиглэлд 100 автомашинаар, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд дунджаар 10-13 минутын дотор очиж, шийдвэрлэн ажиллаж байгаа аж. Авто эргүүлийн чиглэл дуудлага мэдээлэлд хүрч очих хугацаанд нөлөөлж байсан гадаад хүчин зүйлийн нэг бол аж ахуйн нэгж, орон сууц, хотхоны гадна байршуулсан хаалт юм.

Иймээс орон сууц, аж ахуй нэгж байгууллага руу нэвтрэх хаалтыг онгойлгох смарт чипийг зохион бүтээж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн 100 байршилд цаг алдахгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ. Цаашлаад бусад дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах боломжтой смарт чипүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү смарт чип нь карт уншдаг, дугаар таньдаг бүх төрлийн хаалтыг онгойлгох боломжтой гэдгээрээ онцлог юм байна.

Хуваалцах