Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Авто худалдааны цогцолбор”-ын төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэнэ

Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр тус хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай, Гэр хорооллын дахин

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Авто худалдааны цогцолбор”-ын төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэнэ
“Авто худалдааны цогцолбор”-ын төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх пүрэв гарагт болно. Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр тусхуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Мөн НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны товыг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг батлах юм. НИТХ-ын 15 дугаар хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна. Эдгээр асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн дэмжвэл НИТХ-ын 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх ажээ.

Хуваалцах