Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто худалдааны цогцолборт барилга барих эрхийг дуудлага худалдаагаар олгоно

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, газрын байршлыг тогтоох тухай захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дараах байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Авто худалдааны цогцолборт барилга барих эрхийг дуудлага худалдаагаар олгоно
Авто худалдааны цогцолборт барилга барих эрхийг дуудлага худалдаагаар олгоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Авто худалдааны цогцолборт 10,1 га газрыг худалдаа үйлчилгээний барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, газрын байршлыг тогтоох тухай захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дараах байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэнэ.
Үүнд:
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-А” барилга 15-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-Б” барилга 14-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-А” барилга 13-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-Б” барилга 12-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 3” барилга 11-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 4” барилга 10-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.2 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 8” барилга 9-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.2 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 8-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 7-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 6-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 5-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 4-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2014 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах