Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай”

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа
Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай” А/727 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан зураг төслийг боловсруулахад шаардлагатай 1 тэрбум 42 сая төгрөгийн 528 сая 800 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан Авто худалдааны цогцолборын авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, 513 сая 200 мянган төгрөгийг Авто худалдааны цогцолборын зогсоолын борлуулалтын орлогоос санхүүжүүлэхийг "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-т тус тус даалгав.

Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав.


СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 32 ДУГААР ХОРООНЫ
НУТАГ ДЭВСГЭР ДЭХ АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРЫН
ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСЛИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилХугацааТөсөвт өртөгТөсвөөс
2015 онд санхүүжих дүнАвто зогсоолын борлуулалтын орлогоос санхүүжих дүн1Авто худалдааны цогцолборын дуудлага худалдааны 12 байршлын эскиз зураг201577,439,338,12Авто худалдааны цогцолборын дулаан хангамжийн зураг төсөл2015375,4190,5184,93Авто худалдааны цогцолборын ус хангамж, ариутгах татуургын зураг төсөл2015222,3112,8109,54Авто худалдааны цогцолборын цахилгаан хангамжийн зураг төсөл2015234,1118,8115,35Авто худалдааны цогцолборын холбоо хангамжийн зураг төсөл201540,020,319,76Геодезийн зураглал20155,93,02,97Геологийн дүгнэлт201529,014,714,38Ногоон байгууламж, нуур, явган талбайн тохижилтын зураг төсөл201557,929,428,5ДҮН1042,0528,8513,2

Хуваалцах