Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто худалдааны төвүүдийг нүүлгэнэ

Хотын замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан техникийн захуудыг хотоос гаргаж томоохон авто худалдааны төв байгуулахаар болсон. Харин авто худалдааны төвийг Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны орчимд байгуулахаар болж 70 га талбай газрыг олгожээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто худалдааны төвүүдийг нүүлгэнэ
Авто худалдааны төвүүдийг нүүлгэнэ. Зураг: МҮОНРТ

Хотын замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан техникийн захуудыг хотоос гаргаж томоохон авто худалдааны төв байгуулахаар болсон. Тэгвэл авто худалдааны нэгдсэн цогцолбор төвийг СХД-ийн 32-р хороо 22-ын товчооноос 2 км зайд байгуулахаар болж 130 га газрыг олгожээ. Энэ нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын шинэ суурьшлын бүс байхаар төлөвлөгдсөн газар юм. Дашрамд дуулгахад Улаанбаатар хотын 25 га талбайд авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК зэрэг есөн зах ажилладаг. 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захуудаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг аж.

Түлхүүр үг:Авто худалдааны төвүүдийг нүүлгэнэ
Хуваалцах