Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто машингүй өдрөөр агаарын бохирдол 2 дахин багасчээ

Авто замын ачааллыг үе шаттайгаар бууруулах, хүрээлэн буй орчин болоод нийгэмд авто машины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор жил бүр “Авто машингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто машингүй өдрөөр агаарын бохирдол 2 дахин багасчээ
Авто машингүй өдрөөр агаарын бохирдол 2 дахин багасчээ. Зураг: МҮОНРТ

Авто замын ачааллыг үе шаттайгаар бууруулах, хүрээлэн буй орчин болоод нийгэмд авто машины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор жил бүр “Авто машингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд 2016 оны 6 сарын 4-ний өдрийг Авто машингүй өдөр болгосон. Авто машингүй өдрөөр нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын хэмжээг тодорхойлох зорилгоор Нийслэлийн Агаарын чанарын албанаас хэд хэдэн байршилд хэмжилт хийсэн байна.

Тодруулбал, зам хаасан цэгүүдэд буюу Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам орчим, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан хэмжилтийг хийхэд NO2-азотын давхар ислийн агууламж авто машинтай өдрийн хэмжилтээр бүх цэгүүд дээр авто машингүй өдрийн утгаас 2 дахин давсан үзүүлэлттэй байжээ. Энэ нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас уг хий замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулжээ. Тиймээс энэ зун авто машингүй өдрийг нийслэлд дахин хийхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах