Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Авто машингүй өдөр” амилуулах тусламж үзүүлэх сургалт болно

Сүүлийн жилүүдэд зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, агаарын бохирдол болон замын түгжрээ нь яах аргагүй манай улсын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Манай улс энэ сарын 7-ны өдрийг “Авто машингүй өдөр” болгон тэмдэглэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Авто машингүй өдөр” амилуулах тусламж үзүүлэх сургалт болно
“Авто машингүй өдөр” амилуулах тусламж үзүүлэх сургалт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Нийгэм-эдийн засаг, техник, технологийн хурдацтай хөгжил, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилттой холбоотой төвлөрөл нь зам тээврийн осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тохиолдлуудыг нэмэгдүүлж байна. Монгол Улсын эрүүл мэндийн 2012 оны статистик үзүүлэлтээр нийт бүртгэгдэж байгаа осол гэмтлийн өвчлөлийн 142.7 мянга гаруй тохиолдлын 27.9 хувь нь 19 хүртэлх насны хүүхдүүд байна. Хүүхэд өсвөр үеийнхний дунд бүртгэгдсэн осол гэмтлийн өвчлөл 2008 онд 10000 хүн амд 311.4 байсан ба 2012 онд 388.3 болж өссөн байна.2000-2011 онд буюу 10 жилийн хугацаанд хүүхэд өртсөн зам тээврийн осол 2924 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүний тал хувь буюу 54% нь амь насаа алдсан байна. Осолд өртсөн хүүхдийн 29 хувь нь 0-6 нас, 51 хувь нь 7-14 нас, 20 хувь нь 15-17 насны хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл, осолд өртөж буй хүүхдүүдийн талаас илүү хувийгсургуулийн бага бүлгийн хүүхдүүд эзэлж байна. Иймээс хүүхдэд зам тээврийн аюулгүй байдлын талаар мэдээлэл сурталчилгаа хийх, тэдгээрт зөв мэдлэг хандлага, дадлыг олгох нь чухал байна.Монгол улсын Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор жил бүрийн 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийг "Осол гэмтлээс сэргийлье" сэдвээр тэмдэглэн, олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулагдсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, агаарын бохирдол болон замын түгжрээ нь яах аргагүй манай улсын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Манай улс энэ сарын 07-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэнэ. “Автомашингүй өдөр” болох үйл явдлуудыг танилцуулахад,Нэр Байршил Үйл ажиллагаа явуулах чиглэл ДЭМБ, ЭМЯ, НЭМҮТ, Бусад холбогдох байгууллагууд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгЧингисийн талбайд - Хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан- Урлагийн тоглолт -Задгай кафе болон худалдаа, үйлчилгээажиллуулах-Бусад холбогдох байгууллагууд үйл ажиллагаа явуулна. Хан-Уул дүүрэгЧингисийн талбайд байрлаж, Боловсролын их сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл-Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх-Спорт, урлагийн арга хэмжээ -Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах -Эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт явуулах -Задгай кафе болон худалдаа, үйлчилгээ явуулахЧингэлтэй дүүрэгЭрх чөлөөний талбайд байрлаж, Гэсэр сүмийн уулзвараас Их сургуулийн 1-р байрны уулзвар хүртэлСүхбаатар дүүрэгМэдээлэл технологийн үндэсний паркын өмнөх талбайд байрлаж, Их сургуулийн 1-р байрны уулзвараас Чингис зочид буудлын уулзвар хүртэлБаянзүрх дүүрэгБөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Зүүн 4 замаас Боловсролын их сургуулийн уулзвар хүртэлСонгинохайрхан дүүрэг“Номин” их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Цэцэг төвийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлБаянгол дүүрэгБөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, 11 дүгээр сургуулийн уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл

Хуваалцах