Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Авто машины дугаарын хязгаарлалтын үйлчлэх хүрээг нэмэгдүүллээ

Мексик улсын нийслэл Мехико хотод агаарын бохирдлыг бууруулахын тулд авто замын хөдөлгөөнд хийсэн хязгаарлалтыг дахин нэмэгдүүллээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто машины дугаарын хязгаарлалтын үйлчлэх хүрээг нэмэгдүүллээ
Авто машины дугаарын хязгаарлалтын үйлчлэх хүрээг нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

Мексик улсын нийслэл Мехико хотод агаарын бохирдлыг бууруулахын тулд авто замын хөдөлгөөнд хийсэн хязгаарлалтыг дахин нэмэгдүүллээ. Хотын эрх баригчид хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 40 хувийг ээлжээр өнжүүлэх шийдвэр гаргасан байна. Өмнө нь нэвтэрсэн журмын дагуу Мехико хотын авто машинууд дугаарын сүүлийн орноосоо хамааран ажлын өдрүүдийн аль нэгд хөдөлгөөнд оролцолгүй өнжиж байсан юм.

Гэвч энэ журам хотын агаарын чанарт төдийлөн ахиц авчраагүй нь өчигдөр Мехико хотод хийсэн агаарын чанарын хэмжилтээс харагдсан байна. Тус хотын агаар дахь утаа гурав хоног дараалан зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5 дахин илүү бүртгэгджээ. Иймээс Мехико хотын захиргаа хөдөлгөөний хязгаарлалтын үйлчлэх хүрээг өргөжүүлж, ажлын өдөр бүр нийт тээврийн хэрэгслийн 40 хувийг ээлжээр өнжүүлэхээр болсон байна. Мехико хотын утааг бүрдүүлдэг гол элемент болох озон зөвшөөрөгдөх хязгаараас 1.8 дахин хэтэрсэн мэдээ мөн ирж байгаа юм.

Мехико хотын агаарын бохирдол ийнхүү эрс нэмэгдсэн нь улирлын мөчлөг, мөн автомашин эзэмшигчдийн тоо өсч байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Зарим эрдэмтэн дугаарын хязгаарлалт хийх нь агаарын чанарыг сайжруулахад төдийлөн нэмэр болохгүй гэх байр сууриа илэрхийлж байгаа юм.

Хуваалцах