Авто машины худалдаа эрхлэгчидтэй уулзав
Авто машины худалдаа эрхлэгч болон түрээслэгч, үйлчилгээ эрхлэгч нарын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Бат-Амгалан тэргүүтэй хүмүүс уулзлаа.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн 9, 17, 19 дүгзэр хорооны иргэд амьжиргаанаасаа салж, үл хөдлөх хөрөнгө нь үнэгүйдэж тоосго, шороо болох гээд буйгаа төр засгийнханд өнгөрсөн хэдэн жил хэлээд хэн ч сонсоогүй учраас ийн МАН-ын бүлгийнхэнд ханджээ. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансрын тойргоос эхлээд Шархад хүртэл ойролцоогоор 30 орчим мянган иргэн тэнд худалдаа эрхэлж, аж амьдралаа төвхнүүлсэн гэсэн тоог мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Тэд “Да хүрээ” захыг тойроод том, жижиг найман зах үйл ажиллагаа явуулдаг аж.
Тэндээс ойролцоогоор 12 мянга гаруй иргэн шууд амьжиргаагаа залгуулдаг юм байна. Хүн амаараа нийслэлд тэргүүлдэг Баянзүрх дүүргийн гол худалдааны төв бол “Да хүрээ” болон түүнийг тойрсон худалдааны төв, захууд юм. Тэдний үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс шууд зогсоож “Авто машины цогцолбор”-т шилжүүлэх шийдвэрийг хотын дарга Э.Бат-Үүл гаргасан Худалдаа эрхлэгч, түрээслэгч эл шийдвэрийг тууштай эсэргүүцэхээ мэдэгдлээ.