Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Авто машины худалдаа өсч байна

Хятад улсын авто машины худалдаа өнгөрсөн 8-р сарын байдлаар 10 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.Тус улсын автомашин үйлдвэрлэлийн холбооноос мэдээлж байгаагаар автобус, хүнд даацын, суудлын нийт 1,64 сая нэгж бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өнгөрсөн жилийн өдий үеийнхээс 10,3 хувиар өссөн үзүүлэлт бол

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто машины худалдаа өсч байна
Авто машины худалдаа өсч байна. Зураг: МҮОНРТ

Хятад улсын авто машины худалдаа өнгөрсөн 8-р сарын байдлаар 10 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Тус улсын автомашин үйлдвэрлэлийн холбооноос мэдээлснээр автобус, хүнд даацын, суудлын нийт 1,64 сая нэгж бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өнгөрсөн жилийн өдий үеийнхээс 10,3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин Хятад болон Япон улсын харилцаа газар нутгийн маргаанаас үүдэн суларсан тул Хятадын зах зээлд арилжаалагддаг Япон автомашины худалдаа 9,3 хувиар буурч, нийтдээ 205 мянга 800 нэгж бүтээгдэхүүн арилжаалагдсан үзүүлэлттэй байна. Хятадад ийнхүү автомашины зах зээл идэвхжснээр АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, тус улсын арилжаа 18,1 хувиар өсчээ. Харин Герман улсын автомашины худалдаа 15,4 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээ гарчээ.

Хуваалцах