Авто машины цагийн хязгаарлалтын зөвшөөрлийг ТҮЦ-ээр олгоно
Авто замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмыг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан.
Мэдээллийн алба

Авто замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмыг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан. Үүнтэй холбоотойгоор түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгохоор болжээ.
Зөвшөөрөл нь дотроо гурван янз, Е ангиллын зөвшөөрөл нь 10 000, С нь 15 000, ЕС нь 20 000 төгрөгийн үнэтэй байх аж.
Зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгохтой холбоотойгоор бэлтгэл ханган ажиллаж буй юм байна. Одоогоор цагийн хязгаарлалтыг тодорхой болгоогүй байна.


















