Авто машины утааны хор хөнөөл
НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрс төрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа хоёр дугаарт, азотын исэл дөрөв дүгээрт ордог. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, хар
Мэдээллийн алба

НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрс төрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа хоёр дугаарт, азотын исэл дөрөв дүгээрт ордог. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас гардаг.
Авто машинаас үүсдэг агаар бохирдуулагч хийнүүдээс нүүрстөрөгчийн исэл 90 гаруй хувийг, нүүрс – устөрөгч, азотын исэл 50 хувийг нь эзэлдэг гэсэн судалгаа байдаг.
Автомашины утаагаар ялгарах хорт бодиснь хүний амьсгалах түвшинд /20-30 см/ хаягддаг учраас хамгийн хор хөнөөлтэй байдаг. Ялангуяа өвлийн улиралд хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг учир машины утаа дээшээ хөөрч чаддаггүй, орчиндоо бөөгнөрч байдаг.
Иймд ялангуяа бага насны хүүхдийг асран хамгаалагч нь тэвэрч явах, замын дагуу удаан хугацаагаар явахгүй байх нь зүйтэй.


















