Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Авто мастер Д.Болдбаатарын Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртжээ

Тэрбээр Монголын авто спортын тамирчдаас хамгийн анх дэлхийн хамгийн том уралдаан болох "Дакар ралли"-д амжилттай оролцож байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто мастер Д.Болдбаатарын Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртжээ
Авто мастер Д.Болдбаатарын Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртжээ. Зураг: МҮОНРТ

Монголын авто мастеруудын холбооны тамирчин, ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатарын Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртжээ.

Тэрбээр Монголын авто спортын тамирчдаас хамгийн анх дэлхийн хамгийн том уралдаан болох "Дакар ралли"-д амжилттай оролцож байсан билээ.

Сонирхуулахад, Д.Болдбаатар 1995 оноос тус спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Тэр жил Япон, Монголын ралли зохион байгуулагдсан бөгөөд тэрхүү тэмцээнд оролцсоноор авто спортод эргэлт буцалтгүй оржээ. Мөн аав нь тухайн үед сайн, сайхан гэсэн машин, мотоциклийг сонирхож хэрэглэдэг байсан нь маш их нөлөөлсөн хэмээн ярьж байв.

Хуваалцах