Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Авто оношлогооны төв, татварын хэлтэс амралтын өдөр ажиллана

Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар энэ сарын 15-наас эхлэн ирэх сарын 31-нийг дуустал Авто оношлогооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулах шийдвэр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто оношлогооны төв, татварын хэлтэс амралтын өдөр ажиллана
Авто оношлогооны төв, татварын хэлтэс амралтын өдөр ажиллана. Зураг: МҮОНРТ


Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 20-ны өдрөөс хоёр үе шаттайгаар эхэлсэн.

Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар энэ сарын 15-наас эхлэн ирэх сарын 31-нийг дуустал Авто оношлогооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулах шийдвэр гаргалаа.

Мөн ирэх жилээс авто тээврийн оношлогоо, татвар хураах ажлыг машины дугаарын төгсгөлийн тооноос хамаарч өөр өөр сард авто оношлогоонд оруулж, татвараа иргэдэд хүндрэлгүйгээр төлөх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй талаар ч санал солилцлоо гэж Нийслэлийн Татвар хураалтын төв комиссоос мэдээллээ.

Хуваалцах