Авто осол хамгийн их гардаг 77 цэг бүртгэгдлээ
Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотод хамгийн их осол гардаг 77 цэг бүртгэгдсэнээс 20 цэгийг хамгийн ноцтой цэгээр тодруулсан байна.Учир нь тэдгээр 20 цэг дээр хүний амь нас эрсдсэн тохиолдол хэд хэд давтагдсан байна. Мөн зургаан дүүргийн тэдгээр 20 цэг дээр гурван жилийн хугацаанд 700 гаруй хү
Мэдээллийн алба

Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотод хамгийн их осол гардаг 77 цэгийг бүртгэсэн байна. Үүнээс 20 цэгийг хамгийн ноцтой цэгээр тодруулжээ. Эдгээр цэгт хүний амь нас эрсэдсэн тохиолдол давтагдсан бөгөөд гурван жилийн хугацаанд 700 гаруй хүн эндэж, долоон мянга гаруй хүн гэмтэж, 12 мянга гаруй авто осол гарсан талаар мэргэжлийн хүмүүс онцоллоо. Тус цэгүүдийг СХД-ийн 12 дугаар байрны арын уулзвараас хойш шинэ зам хүртэлх цэг тэргүүлж байна. Энд гурван жилийн дотор 3228.6 осол бүртгэгдэж 2528.6 хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн Цэцэг төвөөс Цаг уурын хүрээлэнгийн уулзвар хүртэлх, УБИС-ийн уулзвараас Гадаад хэргийн яам, Төв шуудангийн уулзвар хүртэлх, Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө, Арслантай гүүр хүртэлх, Цэцэг төвөөс ЭТНО хүртэлх, Хүрд төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх замууд жагсаалтанд бүртгэгджээ. Харин хамгийн их осол гардаг уулзваруудаар Саппоро, 32-ын тойрог, 100 айлын уулзвар, 25 дугаар эмийн сан, Гурвалжингийн тойрог, Баруун дөрвөн зам, Баянбүрдийн тойрог, Зүүн дөрвөн зам, Туул жинпангийн уулзвар, Модны хоёр, Гэсэр сүмийн уулзвар, Цайз зах, "Өргөө" кино театр, Гандангийн зүүн хойд уулзвар, Дарь эх, Цэцэг төв, 10 дугаар хороолол, Вагон депо гэх мэт замууд нэрлэгдсэн байна. “Иргэн та дээр нэрлэгдсэн зам, уулзварууд дээр анхаарал болгоомжтой зорчино уу” гэж албаныхан санууллаа. Мөн тэдний хэлснээр жолооч хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, шөнийн цагаар гэрлээ шилжүүлэхгүй явах зэрэг нь осол гарахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс ажээ.


















