Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто тээврийн хэрэгслийн албан татварын журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр буюу баасан гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Авто тээврийн хэрэгслийн албан татварын журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ
Авто тээврийн хэрэгслийн албан татварын журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр буюу баасан гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан эд хөрөнгө, барилга /

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Моннис” ХХК-ийн 9 давхар барилгын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1, 2 давхрын барилга /

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Доржийн гудамжинд байрлах ашиглалтгүй стадионы эд хөрөнгө /

  • Барилга бүртгэн авах тухай / Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилга /

  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 193 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлэх /

  • Орон сууц хувьчлах тухай / Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 1, 2 ,3 дугаар байрны 47 айлын орон сууц /

  • Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, төрийн өмчид шилжүүлэх тухай / Нийслэлийн дүүргүүдийн Онцгой байдлын балансад бүртгэлтэй тусгай зориулалтын 10 тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх /

  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй автогражийн барилгыг “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх /

  • Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлд нийслэлийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай

  • Хөтөлбөр батлах тухай / Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр /

  • Журам батлах тухай / Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай /

  • Журам батлах тухай / Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай /

  • Журамд өөрчлөлт оруулах тухай / НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам” /

  • Ой тэмдэглэх тухай

  • Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай

  • Чингэлтэй дүүргийн 17 дугаар дунд сургуулийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай

  • Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх тухай

  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах