Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто тээврийн хэрэгслийн осол буурахгүй байна

Хүний алтан амийг тээврийн хэрэгслээрээ мөргөж зугтаан, улмаар аминд нь хүрсэн этгээд бол хятад улсын иргэн Г гэгч аж. Тэрээр Lexus 400 маркийн авто хэрэгслээрээ Орхон аймгийн харъяат 36 настай А-гийн аминд хүрчээ. Тухайн хэрэгт Замын цагдаагийн газраас хавтаст хэрэг нээн шалгаж эхлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто тээврийн  хэрэгслийн осол буурахгүй байна
Авто тээврийн хэрэгслийн осол буурахгүй байна. Зураг: МҮОНРТ

Авто тээврийн хэрэгсэлийг даагасан гэмт хэргийн гаралт сүүлийн үед буурахгүй, харин ч эрчимтэй өсөх хандлагтай боллоо.

Зөвхөн өчигдрийн байдлаар авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой 20 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж, нэг хүн эндсэн тухай мэдээлэл цагдаагийн жижүүрийн рапортонд тэмдэглэгдсэн байна.

Хүний алтан амийг тээврийн хэрэгслээрээ мөргөж зугтаан, улмаар аминд нь хүрсэн этгээд бол хятад улсын иргэн Г гэгч аж. Тэрээр Lexus 400 маркийн авто хэрэгслээрээ Орхон аймгийн харъяат 36 настай А-гийн аминд хүрчээ. Тухайн хэрэгт Замын цагдаагийн газраас хавтаст хэрэг нээн шалгаж эхлээд байна.

Түүнчлэн хамгийн хүн амтай гэгдэх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжинд Elantra маркийн Prius маркийн машинтай мөргөлдөж, мөн дүүргийн 29 настай Г-г хамт явсан 3 хүний хамт гэмтээжээ. Осол гаргасан Г гэгч жолооч осол гаргах үедээ согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон. Түүний согтолтын хэмжээг тогооход 1.33 бүхэлтэй гарсан юм. Ердийн үед эрүүл хүнийх 0.9 байхад хэвийн гэж үздэг аж.

Түлхүүр үг:гэмт хэрэгхятадАвто осол
Хуваалцах