Авто тээврийн салбарынхан нэгдэж, асуудлаа шийднэ
Мэргэжлийн холбоо байгуулагдсанаар авто тээврийн салбар зах зээлийн нөхцөлд тогтвортой ажиллах чадвартай, шинжлэх ухааны судалгаа нотолгоонд суурилсан байдлаар хөгжинө. Хууль эрхзүй, бизнесийн орчин эрүүлжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж салбарынхан ярьж байлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын зорчигч тээврийн 98 хувь, ачаа тээврийн 70 орчим хувийг авто тээврийн салбар “үүрч явдаг”. Гэтэл энэ салбар 1990 оноос хойш төрөөс баримтлах бодлогогүй, хэтийн хөгжлийг нь судлаж, төлөвлөдөг интитуцигүй, санхүүжилт хөрөнгө оруулалтын нэгдсэн зохицуулалтгүй байсаар байна. Тиймээс авто тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг зургаан холбоо нэгдэж, Монголын авто тээврийн мэргэжлийн холбоог байгуулжээ.
Энэ холбоо 21 аймагт салбараа байгуулж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах юм байна. Мэргэжлийн холбоо байгуулагдсанаар авто тээврийн салбар зах зээлийн нөхцөлд тогтвортой ажиллах чадвартай, шинжлэх ухааны судалгаа нотолгоонд суурилсан байдлаар хөгжинө. Хууль эрхзүй, бизнесийн орчин эрүүлжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж салбарынхан ярьж байлаа.
Зөвхөн зорчигч тээврийн салбарт 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1300 жолооч хот хооронд хүн тээвэрлэж байна. Гэтэл ашиглаж байгаа техникийн хугацаа аль хэдийнэ хэтэрсэн байгаа юм.


















