Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орж, гарсан иргэдийн халууныг хэмжиж байна
"Оргил Налайх" худалдааны төвийн урд талын авто зам дагуу орох, гарах хоёр чиглэлд Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо 24 цагаар ажиллаж,
Мэдээллийн алба

"Оргил Налайх" худалдааны төвийн урд талын авто зам дагуу орох, гарах хоёр чиглэлд Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо 24 цагаар ажиллаж, иргэд зорчигчдын халуун хэмжиж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна.
2020 оны хоёрдугаар сарын 22-ны 07.00 цагийн байдлаар гадагшаа чиглэсэн тээврийн хэрэгсэл 1684, зорчигч 5505, Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн хэрэгсэл 1402, зорчигч 4530, нийт 3086 тээврийн хэрэгсэл шалгаж, коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 10035 зорчигчийн биеийн халууныг хэмжин 3086 зөвлөмж тарааж ажиллалаа. Постуудаар дамжин өнгөрч буй иргэдэд COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол зүүж хэвших талаар сэрэмжлүүлэг зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
Иймд иргэд зорчигчид та бүхнийг хүлээцтэй, тэвчээртэй хандаж, коронавирусын халдварын эсрэг хамтдаа хүчээ нэгтгэн, амны хаалтаа байнга зүүж, шаардлагагүй үед баяр, амралтын өдрүүдээр зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ


















