Авто угаалгын газруудад шалгалт хийнэ
Ус сувгийн удирдах газраас авто машин угаалгын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийнэ.
Мэдээллийн алба

Ус сувгийн удирдах газраас авто машин угаалгын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийнэ.
Шалгалтаар авто угаалгын газрууд усны хэрэглээ болон инженерийн шугам сүлжээний ашиглалт мөрдөж байгаа эсэхийг хянах бөгөөд газруудын УСУГ-тай байгуулсан 2013 оны аж ахуйн гэрээг дүгнэж, шаардлага хангахгүй машин угаалгуудын гэрээг цуцлах юм.
Түүнчлэн ‘’Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын’’ тухай хууль болон байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа ус ашиглалт, төвийн бохир усны сүлжээнд нийлүүлэх бохир усны бохирдлын стандартыг хэрхэн мөрдөж буйг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн явуулах аж.


















