“Авто зам-экспо 2014” үзэсгэлэн нээнэ
Шинэ техник, технологийн “Авто зам-экспо 2014” олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд нээлтээ хийнэ. Энэхүү арга хэмжээ нь хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд Зам, тээврийн яам болон Монголын авто замчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсын авто замын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх боломжийг судлах, нэвтрүүлэхэд энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа ажээ.
Өнөөдөр 15:00 цагт нээгдэх олон улсын тус үзэсгэлэн экспод ОХУ, АНУ, БНХАУ, Японд, Канад, Франц, БНСУ-ын зам барилгын компаниуд оролцох юм байна.